Шууд Chart

Шар өвс шатаасан 14, хогийн цэг шатсан 6 дуудлага бүртгэгдсэн байна

2024-05-13 10:28:17

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 7, гал түймрийн 38 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 39 иргэний эрүүл мэнд, амь нас, 2 тэрбум 542 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. 

Шар өвс шатаасан 14, хогийн цэг шатсан зургаан дуудлага бүртгэгдсэн байна. Эдгээр нь иргэдийн буруутай үйлдлээс гал түймэр гарсан шалтгаан нөхцөлтэй байна.

Шар өвсийг шатаах нь цэвэрлэх шийдэл биш юм.

Айл өрхийн галлагаа багассан ч гал түймрийн дуудлага төдийлөн буурахгүй байгаа тул галын аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.  


Шар өвс шатаасан 14, хогийн цэг шатсан 6 дуудлага бүртгэгдсэн байна  
Үзсэн: 529 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй