Шууд Chart

Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км замын барилгын ажил үргэлжилж байна

2024-05-13 12:07:07

Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км замын барилгын ажил 15 хувьтай, Баян-Уул сумаас Ульхан боомт чиглэлийн 50 км хатуу хучилттай авто замын барилгын ажил 17 хувьтай тус тус хэрэгжиж байна.

Хавиргын боомт чиглэлийн 124.5 км замыг 2026 онд,  Ульхан боомт чиглэлийн 50 км хатуу хучилттай замыг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Гүүрийн барилга угсралтын ажил эхэлсэнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын техник технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 6-ны өдрийн хооронд газар дээр нь ажиллаж, зураг төслийн байгууллагаас дүгнэлтээ гарган захиалагчид хүргүүлэхээр боллоо гэж Зам, Тээврийн Хөгжлийн яамнаас мэдээллээ.


Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн 124.5 км замын барилгын ажил үргэлжилж байна  
Үзсэн: 1764 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-05-13 16:42
Зам тээврийн яам Анх тавихаас нь эхлээд хяналтаа маш сайн тавих хэрэгтэй бна . монголчууд хучилтаас хусдаг, хятөдууд өргөнөөс нь хусдаг гэж. бас л нэг тамын 50, Булгөний 30 км шиг зам тавьчихвий дэ!

Бидэнтэй нэгдээрэй