Шууд Chart

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно

2024-05-13 14:14:30

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр тавдугаар сарын 13, 14-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, тавдугаар сарын 15-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, тавдугаар сарын 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, тавдугаар сарын 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, тавдугаар сарын 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, тавдугаар сарын 19-нд нутгийн төв хэсгээр, тавдугаар сарын 20-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. 

Харин салхи тавдугаар сарын 13, 17-нд ихэнх нутгаар, тавдугаар сарын 14-нд говь, тал, хээрийн нутгаар, тавдугаар сарын 16-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурахыг ОБЕГ-аас анхааруулж байна. 


Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно  
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй