Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос 2024 онд экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлаа товч танилцууллаа.
Ингэхдээ бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлж бүсийн эдийн засаг, худалдааны хэрэгцээ шаардлагад үндэслэн боомтуудыг хөгжүүлнэ. Бүс нутгийн эдийн засгийн интеграцид Монгол Улсын оролцоог нэмэгдүүлж, тээвэр логистикийн эрсдэл зардлыг бууруулна гэлээ.
Мөн олон улсын жишигт нийцсэн боомтын тоог нэмэгдүүлнэ. "Ханги", "Бичигт", "Булган", "Хавирга", "Цагаандэл-Уул" зэрэг 5 боомтыг өргөтгөж, хүчин чадлыг нэмэгдүүлнэ.
Түүнчлэн "Эрээнцав" боомтыг олон улсын зэрэглэлтэй болгоно. Тэсэрч, дэлбэрэх аюултай барааг импортлох зөвшөөрөлтэй боомтын тоог нэмэгдүүлнэ.
Бүх боомтоор ХАА-н гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг бүрдүүлнэ гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.
| Бүх боомтоор ХАА-н гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлнэ | ||
| Үзсэн: 627 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.