2023-2024 оны халаалтын улирал 05 сарын 15-ны өдрөөр дуусч байгаатай холбогдуулан айл өрх, ААН, байгууллагын халаалтыг зогсоож ирэх оны халаалтын улирлыг саадгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх ажлуудыг төлөвлөсөн хуваарийн дагуу эхлүүллээ. Нийт 8 багц засварын ажил төлөвлөсөнөөс /төсөл хөтөлбөрөөс бусад/ эхний хэсгүүдийн засварын ажлууд эхэлж, зарим хороолол, хотхоныг хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлана.
Тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 05-ныг хүртэл 20 хоног хязгаарлаж, шугам тоноглол болон хэрэглэгчийн дулааны оруулгад ээлжит засвар үйлчилгээ, нягтын шахалт туршилт хийн 06 дугаар сарын 05-нд төвийн шугамд холбож хэрэглээний халуун усаар хангана.
Хязгаарлагдах хэрэглэгчид: ДЦС-4 ТӨХК-ийн урд талын хэсэг, Эх газар ХХК, I,X хорооллын төв замын урд хэсэг Хархорин худалдааны төв, Эрин хороолол, Өнөр хороолол, Комплекс импорт ХХК, Голден парк -1,2 хотхон, Гермес төв, СБД-ийн 4-р хороо, Орбита эмнэлэг ХХК, СХД-ийн 27,29,37-р хороо, Москва хороолол, 1-р хорооллын ДДТ-124, СХД-ийн усан спорт сургалтын төв, СХД-ийн тохижилт үйлчилгээ ХХК, Троллейбусны депо, Натул клиник эмнэлэг, Содон хороолол, Ханын материал, Хилчин хотхон, Баянхошуу орчмын бүх хэрэглэгчид
СХД-ийн 18,29-р хороо, 10-р хорооллын төв замын хойно Хөрс авто сервис ХХК-иас зам дагуу баруун тийш Ач анагаах ухааны дээд сургууль хүртэлх хэсэг, Модернити автомотив ХХК, Талх чихэр ХК, Мэдээлэл холбооны сүлжээ ХК, Драгон төв, Сүү ХК, АПУ ХК, 12-р сургууль, Дашваанжил ХХК, БСБ дэлгүүр, Хишиг арвин индустриал ХХК Таван шар орчим
СБД-ийн 5-р хороо, Голомт хотхон, Наран туул зочид буудал, Энхтайван найрамдлын ордон, УБ их дэлгүүр, хотын төв 40,50 мянгатын хороолол, Барилгын политехник коллеж, БГД-ийн 2,16-р хороо, Hill side хотхон, Солонго лайн ХХК, Монгол эм импекс концерн ХХК, 6-р сургууль, 68-р цэцэрлэг, Шихихутаг их сургууль, Тунамал өргөө 39,40-р байр, 5-р хороолол орчмын хэрэглэгчийн халуун ус хязгаарлан гэж Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас мэдээллээ.

| Маргаашаас дараах байршилд халуун ус хязгаарлана | ||
| Үзсэн: 22581 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.