
Монгол Улсын Их Хурлын Байнгын хороодын өнөөдрийн /2024.05.15/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
· Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 14 гишүүн 2024.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ |
10.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
2 |
Инновац, цахим бодлогын байнгын хороо |
· Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсох |
10.30 |
“Их засаг” |
3 |
Эдийн засгийн байнгын хороо |
· Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2024.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/ · “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/ |
14.30 |
“Их засаг” |
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод | ||
Үзсэн: 537 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.