
Өмнөд Солонгос улс Зүүн Өмнөд Азийн улсуудтай батлан хамгаалах салбарт илүү өргөн хамтын ажиллагаатай байх бодлого барьж байгаа. Энэ хүрээндээ Сөүл Куала Лампурт зэвсэг нийлүүлэлтээ нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцээ хийж байна. Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын батлан хамгаалах салбарын экспорт 140 хувиар өсөж, 17 тэрбум ам.долларт хүрсэн бол энэ онд 20 тэрбум ам.долларын зэвсгийн экспорт хийхээр зорьж байна.
Өмнөд Солонгосын зэвсгийн аж үйлдвэрийн компани өнгөрсөн тавдугаар сард Куала Лумпурт 18 ширхэг FA-50 онгоц нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан. Сая хоёр тал Өмнөд Солонгосоос Малайз руу FA-50 хөнгөн довтолгооны нисэх онгоцны экспорт ямар шатандаа явааг Куала Лампурт хэлэлцсэн байна. Мөн талууд тийрэлтэт онгоцны экспортыг нэмэгдүүлэх, Өмнөд Солонгосын К239 Чунмоо пуужингийн артиллерын систем болон Чонгун-II дунд тусгалын газар-агаар-ангиллын пуужингийн системийг экспортлох боломжийг судлахаар тохиролцсон байна. Вьетнам, Филиппин, Тайланд зэрэг зүүн өмнөд Азийн хөгжиж байгаа улсууд Өмнөд Солонгосоос дэвшилтэт технологид суурилсан зэр зэвсэг худалдан авах сонирхол нь нэмэгджээ. Тухайлбал Филиппиний эрх баригчид Өмнөд Солонгосын үйлдвэрлэж байгаа KF-21 сөнөөгч онгоц, FA-50 болон шумбагч онгоцыг худалдаж авах сонирхлоо илэрхийлсэн бол Вьетнам К-9 загварын өөрөө явагч гаубиц Сөүлээс импортлох талаар хэлэлцжээ. Өмнөд Солонгосын батлан хамгаалах салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа. Одоогийн засгийн газар ч дэлхийн зэвсгийн үйлдвэрлэлд эзлэх Өмнөд Солонгосын хувь хэмжээг нэмэгдүүлэх, зэвсэг үйлдвэрлэлээрээ дэлхийн 4 дэх том зах зээл болох бодлого барьж байгаагаа 2023 онд зарласан юм.
БНСУ Малайз улстай зэвсгийн салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэж байна | ||
Үзсэн: 341 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.