Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

АНУ-ын Ерөнхийлөгч ОХУ-аас бага баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуульд гарын үсэг зуржээ

2024-05-15 11:09:33
Error loading player: No playable sources found

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден ОХУ-аас бага баяжуулсан, цацраггүй уран импортлохыг хориглосон хоёр намын хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. Уг хууль нь энхийн зориулалттай цөмийн эрчим хүчний салбарт Оросоос хараат байдлыг бууруулах замаар АНУ-ын эрчим хүч, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэжээ. АНУ Оросоос цөмийн түлш авахад жилд ойролцоогоор 1 тэрбум ам.доллар зарцуулдаг юм байна.

Энэ хууль батлагдсанаас хойш 90 хоногийн дараа ураны хориг хэрэгжиж эхэлнэ. Гэсэн хэдий ч онцгой нөхцөлд АНУ-ын цөмийн реакторын оператор компаниудад өөр боломжит ханган нийлүүлэгч байхгүй бол 2028 оны 1-р сар хүртэл худалдан авалтыг үргэлжлүүлэхийг хуулиар зөвшөөрсөн байна.  Хуулийн дагуу Эрчим хүчний яамнаас Оросын ураны нийлүүлэлтийг орлуулах хувилбаруудын талаар судалж, Конгресст тайлагнах шаардлагатай болж байгаа юм байна. ОХУ-аас уран импортлохыг хориглох тухай гэж нэрлэсэн Америкийн энэ шинэ хууль нь Эрчим хүчний яамны цөмийн түлшээр хангах хөтөлбөрүүдэд 2.7 тэрбум ам.долларын санхүүжилт шинээр олгож байна. Өөрөөр хэлбэл энэ хөрөнгийг АНУ-ын уран баяжуулах хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ. АНУ Ураны импортлохыг хориглох нь энхийн зорилгоор ашиглаж байгаа цөмийн эрчим хүчний салбарын Оросоос хараат байдлыг бууруулах зорилготой юм байна. ОХУ-ын зэвсэгт хүчин Украинд хийж байгаа дайнаа өргөжүүлж, цэргийн зардлаа 1980-аад оны ЗХУ-ын үеэс хойш байгаагүй өндөр хэмжээнд хүргэж байгаа учраас энэхүү шинэ хууль нь Оросын дайны орлогын гол эх үүсвэрийг бууруулах зорилготой.

2022 оны 2-р сард ОХУ Украинд дайн эхлүүлсний дараахан АНУ-ын Конгресс Оросын газрын тос, байгалийн хий, нүүрсийг хориглох шийдвэр гаргасан боловч АНУ цөмийн түлшинд ашиглах зорилгоор баяжуулсан ураныхаа 20 орчим хувийг Москвагаас авсаар байна. АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан “энэ шинэ хууль цөмийн салбарт Америкийн манлайллыг сэргээхийн зэрэгцээ эрчим хүчний салбарыг хойч үедээ аюулгүй байлгахад дэмжлэг болно гэж ач холбогдлыг нь үнэлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч ОХУ-аас бага баяжуулсан уран импортлохыг хориглох тухай хуульд гарын үсэг зуржээ  
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй