Шууд Chart

Хилчний гудамжны авто замд засвар, шинэчлэлт хийнэ

2024-05-15 12:07:14

Баянзүрх дүүргийн 7, 17, 38-р хорооны нутаг дэвсгэр ”Харуул Алтай” хотхон орчмоос Да хүрээ гудамжны авто зам хүртэлх авто замыг хааж, 2024 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 22:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлуудыг хийх юм. 

Иймд иргэд, жолооч та бүхнийг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас уриалж байна. 


Хилчний гудамжны авто замд засвар, шинэчлэлт хийнэ   
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй