Салбарын хяналтын газар, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран “Импортын хүнсний өндөгний худалдаа, хадгалалт, тээвэрлэлт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний зах, худалдааны төв, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ачаа тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгчдийг хамруулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2024 оны тавдугаар сарын 7-13-ны өдрүүдэд гүйцэтгээд байна.
Хяналт шалгалтад нийслэлийн 8 дүүргийн 93 аж ахуй нэгж, иргэн хамруулав. Шалгалтаар гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошго, лабораторийн шинжилгээний сорилын дүнгүй зэрэг зөрчлийг илрүүлж, 14,800 ширхэг өндгийг хураан авч, битүүмжлээд байна.
Илрүүлсэн зөрчлийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

| Импортын хүнсний өндөгний худалдаалалт, хадгалалт, тээвэрлэлтэд хяналт шалгалт хийж байна | ||
| Үзсэн: 643 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.