Олон улсын "Алтаргана 2024" наадмын ажлын явцтай танилцахаар ОХУ-ын Буриад улсын Засгийн газрын төлөөлөгчид Соёлын хорооны дарга Наталья Попова, Спортын сайдын орлогч Эрдэм Биликтуев, Буриадын тэргүүний хөтөлбөрийн дарга Ренана Деханова, “Aist Global” телевизийн техникийн захирал Ефремов Дмитрий Андреевич, ерөнхий редактор Туяна Лыгдынова нар манай аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн хамт олон наадмын хүрээнд зохион байгуулагдах тэмцээн уралдаан болох газар, зал танхимтай танилцаж нарийвчилсан хөтөлбөрт санал бодлоо тусгах юм гэж Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
| “Алтаргана-2024” олон улсын их наадмыг хамтран зохион байгуулах Буриад Улсын төлөөлөгчид ажиллаж байна | ||
| Үзсэн: 828 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.