“Дижитал” хамтлагийн 15 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд хамтлагийн бие даасан тоглолтоос гадна олон шинэ шинэ ажлууд төлөвлөгдсөний нэг нь тэдний “Дижитал” хэмээх цоо шинэхэн цомог аж. Тун удахгүй сонсогчдын гарт хүрэх тус цомгийн бас нэгэн шинэхэн уран бүтээл үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ.
Ингээд “Дижитал” хамтлагийн “Дижитал” цомогт багтаж буй “Монголжингоо” дууны клипийг та бүхэнд хүргэж байна. Тус дууны хөгжмийн найруулгыг Анхаа, клипийг “Е” студи хийж гүйцэтгэсэн аж. Түүнчлэн уг клипэнд “Sara” Fashion, “Naru” photo studio, “Сүмбэр цамхаг” констракшн, болон бүжигчин Бямбаа, уран нугараач Номин, ятгачин Хулан, жүжигчин Ариунцэцэг нар хамтран ажиллажээ.
| “Монголжингоо” бүсгүйчүүддээ зориулсан “Дижитал”-ын бэлэг | ||
| Үзсэн: 1256 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.