“Хурд” агентлаг Олон улсын болон улс орныхоо шинэ мэдээллийг сонсогчдод хамгийн шуурхай хүргэдэг онцлогтой гэж ахмад сэтгүүлч ярьж байна. Монголын Үндэсний Олон Нийтийн радио 80 жилийн түүхэндээ агентлаг, албад болон хөтөлбөр, нэвтрүүлгүүдийг шинээр байгуулж мэдээллийнхээ хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлж иржээ.
Түүхэн жаран жилийнхээ ойгоор “Агаарын сонин 60 жил”-д цуврал нэвтрүүлэг эхэлсэн бол 1994 онд “Хөх тэнгэр радио станц байгуулагдаж FM 100.9 богино долгионоор Нийслэлд нэвтрүүлгээ цацаж эхэлсэн байна.
1993 онд сонсогч түмэндээ цаг тутамд шинэ мэдээлэл хүргэдэг “Хурд” агентлаг байгуулагдсан түүхтэй. Энэ талаар тухайн үед Монголын радиогийн даргаар ажиллаж байсан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн М.Шийрэвийн дурсамжийг хүргэе.
Түүнчлэн СГЗ, яруу найрагч Хайдавын Чилаажав, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч Бидэрийн Баярсайхан нар 2000 онд санаачлан “Боломж” хөтөлбөрийг нээжээ. Энэ хөтөлбөр Монголын радиогийн анхны өдөр тутмын цэнгээнт нэвтрүүлэг болж өнөөдөр ч сонсогчдын сонорт хүрсээр байна.
| “Хурд” агентлагийн 21 жилийн түүхэн амжилтын талаар... | ||
| Үзсэн: 1947 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.