Шууд Chart

Ахмад дайчдад хоёр сая төгрөгийн тэтгэмж гардуулав

2014-08-27 15:16:00

Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг Дорнод аймагт тэмдэглэж байна. Ойн баярын хүрээнд Халхын голын байлдаанд оролцож явсан дайчдаас 34 ахмад дайчинд Монгол Улсын Засгийн газар хоёр сая төгрөгийн тэтгэмж олгосон байна. 

Дорнод аймгийн Хэрлэн, Дашбалбар сумын иргэн Ц.Дорж, н.Хандам нар дээрх тэтгэмжийг авсан юм. 90 насны сүүдэр давсан Цэвэгийн Дорж гуай хэлэхдээ “Би 17 настай байхдаа 1939 оны долоодугаар сард Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас бэлтгэлийн мал тууварлан байлдаж байгаа 8-р дивизийн арын албанд хүргэж өгсөн юм. Үе үе агаарын тулаан болж байсан хэдий ч хохирол үзэлгүй, малаа хүргэсэн” гэсэн юм. 

Ахмад дайчдад хоёр сая төгрөгийн тэтгэмж гардуулав   
Үзсэн: 1656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй