
Хүүхэд төрснөөр гэр бүлийн амьдралын хэв маяг, хоорондын харилцаанд ихээхэн өөрчлөлт гардаг. Та хоёр хоёулаа л харьцдаг байсан бол том, жижиг гурван хүний дунд харилцаа үүснэ. Шинэхэн аав ээж болж байгаа залуучуудад шинэ нөхцөл байдалд зохицох, энэ үеийн хямралыг даван туулах сэтгэлийн бэлтгэл хэрэгтэй байдаг.Та ээж нь гээд байнга нэгэн хэвийн өдрийг өнгөрөөж, нялх хүүхэдтэйгээ суугаад байсны хэрэггүй. Учир нь энэ нь таныг стрэсстүүлж эхэлдэг байна. Хүүхдээ өсгөж байгаа ээж сэтгэл санаа хэвийн байх ёстой, эхийн сэтгэл санаа хэвийн бус байх нь хүүхдэд нөлөөлдгийг эрдэмтэд тогтоосон байна. Тэгэхээр өөрийн сонирхдог зүйлээ хийх, найз нөхөдтэйгөө холбоо харилцаатай байх, богино хугацаагаар ч болов гадагш гарах зэргээр өдөр тутмын амьдралдаа идэвхтэй ханд. Жишээлбэл, бэлтгэлийн хувцас өмсөөд гадагшаа гарч алхах, ном унших, найз нөхөдтэйгөө уулзах гэх мэт. Ойр орчиндоо байгаа ээж нартай хүүхдээ салхилуулж байхдаа танилц, туршлагаа хуваалц. Эхний үед төвөгтэй ч хүүхэд 5,6 сартай болоод ирэх үеэрээ орчин тойрноо, бусад хүмүүсийг ч сонирхож эхэлдэг. Энэ үед та ойр зуур хүүхдээ аваад явж болно. Хүүхэд тань ядарвал унтаад л өгнө. Ийнхүү авч явж байхад та хоёр бие биеэсээ салахгүй, аль аль нь сэтгэл амгалан, хүүхэд тань эхийнхээ хайрыг мэдэрсээр байх болно. Төдөлгүй хүүхэд мөлхөнө, явна, хэлд орно, гэр бүлд байнгын баяр баясгалан бэлэглэж, аз жаргалаар дүүргэдэг байна.
Төрсний дараа ээжүүд өөртөө цаг гаргадаг байх хэрэгтэй | ||
Үзсэн: 2324 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.