Шууд Chart

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын ерөнхий чуулганд оролцож байна

2024-05-29 11:00:34

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын 91 дүгээр ерөнхий чуулган 2024 оны тавдугаар сарын 25-30-ны өдрүүдэд Франц улсын Парис хотноо болж байна.
 
Монгол Улсаас Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, ДМАЭМБ-ын Монгол дахь төлөөлөгч Др А.Нарантуяагаар ахлуулсан ажлын хэсэг мөн Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин Сайд У.Нямхүү болон бусад төлөөлөгчид оролцож байна.
 
Чуулганд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд, олон улсын байгууллагын төлөөлөл зэрэг 1000 гаруй төлөөлөгч оролцож байгаа бөгөөд энэ жил Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой.
 
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын чуулганаар тус байгууллагаас дэлхийн болон бүс нутгийн түвшинд хэрэгжүүлж буй арга хэмжээний тайлан, стандарт, зөвлөмж аргазүйг хэлэлцэж байна.
 
2024 оны ерөнхий чуулганаар тус байгууллагын ерөнхий захирал болон зөвлөлийн гишүүд, бүсийн зөвлөлийн ээлжит сонгууль болж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын ерөнхий чуулганд оролцож байна  
Үзсэн: 723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй