Шууд Chart

Дэлхийн 27 орон 270 орчим хуурай боомтыг хөгжүүлээд байна

2024-05-29 12:46:49

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд хуурай боомт, логистикийн төвүүдийг байгуулах замаар бусад улс орнуудтай тээвэр, худалдааг төвөггүй эрхэлж байна.

Эдүгээ дэлхийн 27 орон 270 орчим хуурай боомтыг хөгжүүлж, худалдаа, тээврийн асуудлаа шийдэж байна.

Далайд гарцгүй орнуудын худалдааны тээврийг хөнгөвчилсөн олон улсын зохицуулалт болох НҮБ-ын Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг, нийгмийн комиссоос (UN-ESCAP) гишүүн орнуудын хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2016 онд баталсан байдаг.

Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс Замын-Үүд, Улаанбаатар хот, Хөшигийн хөндий, Алтанбулаг, Сайншанд, Бичигт, Чойбалсан, Ховд гэсэн 8 байршилд хуурай боомтыг хөгжүүлэхээр тодорхойлж, худалдаа бараа эргэлтийн гол зангилаа болох Замын-Үүдээс уг ажлыг эхлэхээр шийдвэрлээд байгаа гэж Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ. 


Дэлхийн 27 орон 270 орчим хуурай боомтыг хөгжүүлээд байна  
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй