Өнөөдөр Монгол Улс, Их Британи умард Ирландын нэгдсэн вант улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “ТИВ ДАМНАСАН ХӨРШҮҮД” номын Тэргүүн ботийн нээлтийн ёслолын үйл ажиллагаа Гадаад харилцааны яаманд боллоо. Тус номыг хэвлэн гаргахын тулд хоёр улсын номын сангуудаас баримт цуглуулж Их британий Кембрижийн Их сургуулийн эрдэмтэдтэй хамтран ажилласан байна.
Ёслолын үйл ажиллагааг ГХЯ, Шинжлэх ухааны академи, Олон улс судлалын хүрээлэн, Түүхийн хүрээлэн хамтран зохион байгуулсан юм. Энэхүү арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Кристофер Стюарт нар оролцлоо.
Кристофер Стюарт уг ёслолын ажиллагаанд хэлсэн үгэндээ: Монгол Британий хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд олон ажил хийж байна. Тухайлбал “Тив дамнасан хөршүүд ном” хэвлэн гаргалаа. Түүнчлэн Лондон хотын захирагч ирэх 9-р сард Монголд айлчлахаар бэлтгэж байна. Цаашид хоёр улсын харилцаа амжилттай үргэжлэх болно гэлээ.
Албаны хүмүүсийн хэлснээр Монгол Британий худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа хөгжиж байна. Тухайлбал Оюутолгой төсөлд Британи улсын нэр хүнд бүхий компани хөрөнгө оруулж байгаа юм.
| “Тив дамнасан хөршүүд” ном хэвлэгдэн гарлаа | ||
| Үзсэн: 1270 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.