Шууд Chart

Баянхонгорын өрхийн ЭМТ-үүд шинэ автомашинтай боллоо

2024-06-04 11:03:22

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Наран мандал”, “Оточ номгон”, “Оточ мандал”, “Энх бүрд” өрхийн эмнэлгүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ ашиглах шинэ автомашиныг өчигдөр хүлээн авчээ.

Эрүүл мэндийн сайдын багцаас хөрөнгийг нь шийдвэрлэсэн өрхийн ЭМТ-ийг унаатай болгох төслийг “Будума” ХХК гүйцэтгэж, “Приус” маркийн машинуудыг нийлүүлснийг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ЭМГ-ын дарга Н.Энхжаргал нар хүлээлгэн өгсөн байна.

Иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг саадгүй түргэн хүргэхэд нэн шаардлагатай байсан автомашинтай болсон эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад хандаж аймгийн удирдлагууд тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, салбарын бодлого, тэр дундаа урьдчилан сэргийлэх үзлэг, гэрийн эргэлт, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр санаачилгатай ажиллахыг захив гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 


Баянхонгорын өрхийн ЭМТ-үүд шинэ автомашинтай боллоо   
Үзсэн: 1057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-06-04 13:23
Сонгуулиа гэж энэ дээ. Намар бас орон нутгийн сонгуулиар өрхийн эмнэлэгийнхэн хишиг хүртэнэ.Олонхи эмч, сувилагчид,хорооны иргэдийг АН шүтэн биширэхийг ятгана. Сонгуулийн дараа өрхийн эмч нар шинэ орон сууцтай болно. Хүүхдүүдээ өндөр төлбөртэй гадаад, дотоодын их дээд сургуульд илгээнэ. Сонгууль хэрэгтэй хүндээ их буянтай...

Бидэнтэй нэгдээрэй