Шууд Chart

Татварын ерөнхий хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ

2024-06-06 12:17:08

Нэр бүхий иргэдээс Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг, тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4.1, 34.4.3 дахь заалт  Үндсэн хуулийн зарим заалтад нийцээгүй байна гэсэн мэдээлэл гаргасан юм.

Уг мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2024 оны зургаадугаар сарын 14-ний өдөр хийхээр товлолоо гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс мэдээллээ.


Татварын ерөнхий хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ  
Үзсэн: 501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй