Шууд Chart

Шинжлэх Ухааны Академийн Их Сургууль нээлтээ хийлээ

2024-06-07 15:06:27

Шинжлэх ухаан, технологи, инновацын салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, хөгжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны тавдугаар сарын 15-ны өдрийн 214 дугаар тогтоолоор Шинжлэх Ухааны Академийн Их Сургууль байгуулагдсан билээ.

Уг тогтоолын дагуу ШУА-ийн байр, лаборатори, техник тоног төхөөрөмж зэрэг материаллаг бааз, хүний нөөцөд тулгуурлан судалгаанд суурилсан ахисан түвшний сургалтын үйл ажиллагаа эрхлэх Шинжлэх Ухааны Академийн Их сургууль байгуулагдлаа.

Шинжлэх ухааны академи нь нийт 16 хүрээлэнтэй, 1200 орчим ажилтантай, 400 орчим доктор зэрэгтэй нарийн мэргэжлийн судлаачтай.

Энэ судалгааны байгууллагыг түшиглэн байгуулагдаж буй тус сургууль нь шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлээр нарийн мэргэжлийн хүний нөөцийг төсөлд суурилсан сургалтын технологиор, дотоод гадаадын их дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөрөөр бэлтгэж, үндэсний чадавхыг бэхжүүлэх, салбар дундын судалгаа хөгжүүлэлтийг эрчимжүүлэхэд чиглэгдэх юм байна гэж БШУЯ-наас мэдээллээ. 


Шинжлэх Ухааны Академийн Их Сургууль нээлтээ хийлээ  
Үзсэн: 1051 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй