Шууд Chart

Цаг үеийн зарим асуудлыг хэлэлцлээ

2024-06-11 13:55:33

Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагын өргөтгөсөн шуурхай хурал өнөөдөр болж цаг үеийн зарим асуудлыг хэлэлцлээ.

Нийслэлийн хэмжээнд үерийн хариу арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээний талаар НОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат, Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээний талаар ДХШЭУХ-ийн дарга, дэд хурандаа Ж.Төмөрмандах, гол, усны ослоос урьдчилан сэргийлэх дадлага сургууль, хяналтын камерын ашиглалт, үр дүнгийн талаар Аврах ангийн захирагч, хурандаа М.Мөнхөө танилцуулсан.

Мөн үерийн аюултай бүсэд суурьшсан айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад нүүн шилжих мэдэгдэл хүргүүлэх ажлын явцын талаар ГУСХ-ийн дарга, хурандаа Г.Нэргүй, болзошгүй аюулт үзэгдэл, осол, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүссэн үед ажиллах үйл ажиллагааг коджуулах талаар ГТТХ-ийн дарга, хурандаа Ж.Алтанхуяг удирдах бүрэлдэхүүнд мэдээлэл хүргэсэн.

Нийслэлийн хэмжээнд болзошгүй үер, гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, албаны бэлтгэл бэлэн байдлаа ханган, дүүрэг хороодын хэмжээнд шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллахыг дарга хурандаа А.Дашням чиглэл болголоо гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ. 


Цаг үеийн зарим асуудлыг хэлэлцлээ  
Үзсэн: 634 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй