Шууд Chart

Төмс боловсруулах үйлдвэр барина

2014-08-28 14:44:30

Төв аймгийн Жаргалант сумд төмс боловсруулах үйлдвэр барина гэж тус сумын Засаг дарга Ганболд ярьж байна. Манай улсын төмсний нийт хэрэгцээний 20 орчим хувийг Жаргалант сумын тариаланчид нийлүүлдэг байна. 

2012 онд манай улс 240 орчим мянган тонн төмс хураан авсны 60 орчим мянган тонныг Жаргалант сумаас нийлүүлж байсан юм.

Төмс их хэмжээгээр тариалахаар борлуулалт муу учраас зарим ногоочид төмсөө хаях тохиолдол гарч байжээ. Үүнтэй холбоотойгоор сүүлийн хоёр жилд төмсний тариалалт буурсан байна. 

Сумын удирдлагууд нэгэнт ашиглаад эхэлсэн талбайг бүрэн ашиглахын тулд Төмс дахин боловсруулах үйлдвэр барих  болсон тухай ярьж байна.

 


Төмс боловсруулах үйлдвэр барина  
Үзсэн: 2584 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.36.xxx [182.160.36.xxx] 2014-08-28 16:20
дахин брлрвсруулна гэж яадаг байн_аа шарж савлана,хатаана, нухаш, гурил, пүнтүүз хийнэ, гэсэн үгүү.

Бидэнтэй нэгдээрэй