Шууд Chart

Барилга, хот байгуулалтын салбар жендэрийн мэдрэмжтэй ажиллах орчныг бүрдүүлэх шалгуур үзүүлэлт, шалгах хуудастай боллоо

2024-06-11 17:40:34

Хүйсийн ялгаатай хэрэгцээг эн тэгш харгалзах Үндэсний жендэрийн бодлого, Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын баримталж буй эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн зохистой хөдөлмөр эрхлэлтийг жендэрийн тэгш байдлыг хангах бодлогоор дэмжих хандлагад нийцүүлэн “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 38 дугаар тогтоолоор баталсан.
 
Уг бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр Барилга, хот байгуулалтын яамнаас салбарын онцлогтоо нийцүүлэн анхны жишиг “Ажиллагсдын ажлын орчин нөхцөлийн жендэрийн мэдрэмжийг үнэлэх тоон болон чанарын багц шалгуур үзүүлэлт болон ажилчдын байрны шалгах хуудас”-ыг батлан хэрэгжүүлж эхэллээ гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ. 

Барилга, хот байгуулалтын салбар жендэрийн мэдрэмжтэй ажиллах орчныг бүрдүүлэх шалгуур үзүүлэлт, шалгах хуудастай боллоо  
Үзсэн: 626 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй