Шууд Chart

Баян-Өлгий аймагт сурах бичиг очоогүй байна

2014-08-28 14:54:15

Өнөөдрийн байдлаар ЕБС-ийн нэгээс тавдугаар ангийн сурагчдын сурах бичиг Баян-Өлгий аймагт очоогүй байна.  

Үүнээс гадна казак хэлээр хэвлэгдэх 30 орчим сурах бичгийн орчуулга дуусаагүй гээд олон зөрчил илэрчээ. Түүнчлэн, хичээл эхлэхэд дөрвөн хоног үлдээд байхад зарим сургууль, цэцэрлэгийн засварын ажил дуусаагүй байна.

Тухайлбал, Өлгий сумын долоо, аравдугаар цэцэрлэг ирэх сарын 1-нд ажиллах боломжгүй гэсэн дүгнэлтийг Аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчид гаргажээ.


Баян-Өлгий аймагт сурах бичиг очоогүй байна  
Үзсэн: 1474 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй