Шууд Chart

Малын сэг зэм устгалыг 94.18 хувьтай гүйцэтгэжээ

2024-06-13 18:18:16

Улсын хэмжээнд 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын явцад зүй бусаар хорогдсон малын тоог төрлөөр нь авч үзвэл, тэмээ 4150, адуу 406485, үхэр 653448, хонь 3982208, ямаа 2351438 толгой нийт 7.456.475 толгой мал хорогджээ.

Үүнээс тэмээ 3141, адуу 391738, үхэр 625369, хонь 3793146, ямаа 2280237 толгой буюу нийт 7.101.182 малын сэг зэмийг булж, устгасан байна. 

Дүнг нэгтгэн холбогдох газруудад тайлагнаж, гүйцэтгэлээр сэг зэмийн устгалыг 94.18 хувьтай хийж гүйцэтгэсэн байна гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.


Малын сэг зэм устгалыг 94.18 хувьтай гүйцэтгэжээ   
Үзсэн: 723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй