Өнөөдөр буюу 2024 оны зургаадугаар сарын 14-ний Баасан гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
Батцагаан дуган
09:00 цагт: Эрдэнэ бандида хутагт, Хамба номун хан, Ламын гэгээн Лувсанданзанжанцан хутагтын мэлмий гийсний 385 жилийн ойд зориулсан “Ламын гэгээн Лувсанданзанжанцан-385, түүх, соёл” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
Холидэй Инн Зочид буудал
09:30 цагт: "BIM & дижитал барилга" Олон улсын дугуй ширээний ярилцлага болно. Утас: 99009239
Жанжин клуб
10:00 цагт: Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг "Цусны донорын дэлхийн өдөр"-ийн хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.
Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв
11:00 цагт: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 2 жил тутамд гаргадаг Улаанбаатар хотын “Дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан”-ийн 2023 оны мэдээллээс бүрдэх тайланг онлайнаар танилцуулна.
Сүхбаатарын талбай
19:30 цагт: Азийн хотуудын ардын урлал, гар урлалын “Asia folk-2024” наадмын нээлт болно.
| ӨНӨӨДӨР: "BIM & дижитал барилга" Олон улсын дугуй ширээний ярилцлага болно | ||
| Үзсэн: 715 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз





Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.