Шууд Chart

"Талх чихэр" ХХК-ны зүүн бүсийн агуулахад гарсан гал түймрийг шуурхай унтраалаа

2024-06-16 09:37:59

Баянзүрх дүүргийн 20-р хороо "Талх чихэр" ХХК-ны зүүн бүсийн агуулахад гал түймэр гарч байгаа дуудлага 05:38 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.  

Дуудлагаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35, нэмэлтээр 63, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн тасаг гарч хаяг дээр очиход "Талх чихэр" ХХК-ийн 50х100 хэмжээтэй сэндвичэн агуулах бүрэн шатаж байсныг шуурхай унтраалаа.

Тус үйлдвэр, дэлгүүрийн барилга руу гал тархаагүй, хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй байна.

Иргэд, аж ахуйн нэгж байгууллага гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлын дүрэм, стандартыг мөрдүүлж, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.


"Талх чихэр" ХХК-ны зүүн бүсийн агуулахад гарсан гал түймрийг шуурхай унтраалаа  
Үзсэн: 774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй