Шууд Chart

Хоёр хүн усанд живж амиа алджээ

2024-06-17 10:27:37

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг “Задгай” гэдэг газарт аялж явсан таван хүний хоёр нь голын усанд живж амиа алджээ.

Дуудлагыг 2024 оны зургаадугаар 16-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 18, 19 настай хоёр эрэгтэйн цогцсыг уснаас гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн байна.

Хур бороо их, гол, нуурын усны түвшин ихэссэн үед гол, нуурын усанд орохгүй байх, баталгаатай зам, гүүр, гарцаар зорчиж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Хоёр хүн усанд живж амиа алджээ   
Үзсэн: 1199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй