Шууд Chart

Төслийн хамтарсан зохицуулах хорооны V хуралдаан болов

2024-06-17 16:51:01

Онцгой байдлын ерөнхий газар, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн II шатыг хэрэгжүүлж байна.

Тус төслийн хамтарсан зохицуулах хорооны V хуралдаан өнөөдөр болж, ажлын хэсгүүд хийж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.

Төслийн хүрээнд барилгын газар хөдлөлтийн хүчитгэлийн зураг төсөл боловсруулж, барилгын тэсвэрлэлт, хүчитгэлийн талаар иргэд, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажлуудыг хийх юм.

Мөн хуралдаанаар Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төв болон Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газруудад хүлээлгэн өгсөн газар хөдлөлтийн гамшгийн аюулыг таниулах, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтын “Virtual reality” төхөөрөмжийн ашиглалтын талаар мэдээлэл солилцлоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Төслийн хамтарсан зохицуулах хорооны V хуралдаан болов  
Үзсэн: 729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй