Чингис хаан Үндэсний музей
08:00 цагт: “Улс төрийн нам, эвслийн сонгуулийн хөтөлбөрт тогтвортой хөгжлийн зорилтууд тусгагдсан байдал" сэдэвт өглөөний уулзалт болно. /Чингис хаан музейн 1-р давхарт байрлах Muse кофе шопд/ Утас: 99192857, 94931669
12:00 цагт: “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” ОУ-ын үзэсгэлэнг 2025 оны нэгдүгээр улиралд багтан БНЧУ-ын нийслэл Прага хотын Үндэсний музейд дэлгэхээр болсонтой холбогдуулан “Хамтын хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурна. Утас: 99051914
“Корпорэйт” зочид буудал
09:00 цагт: Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн “Монголын дата клуб” иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийнхэнд зориулан“Олборлох салбарын өгөгдлийн шинжилгээ ба дүрслэл” сургалт уулзалт зохион байгуулна. /“Баянгол” зочид буудлын хажууд/
МҮХАҮТ
09:00 цагт: БНСУ-ын “Сигма” компани хамтран “Монгол Улс, БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалт” зохион байгуулна.
Хавдар судлалын үндэсний төв
09:00 цагт: Элэг, уушигны хорт хавдрыг мэсгүй мэс засал буюу өндөр нарийвчлалтай туяагаар эмчлэх орчин үеийн шинэ технологийг ХСҮТ-д нэвтрүүлж байгаатай холбоотой "Монгол Улсад элэг, уушигны хорт хавдрын стереотактик туяа эмчилгээг нэвтрүүлэх нь" сэдэвт үндэсний хурал болно. Утас: 99063902, 99052910
Захиргааны хэргийн анхан шатны шүүх
11:00 цагт: “Үндэсний Эвсэл”-ээс жагсаалтаар нэр дэвшигч Н.Хулангийн нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно. Утас: 91117815, 99007925
Засгийн газрын XII байр
11:00 цагт: ХЭҮК-оос УИХ-ын сонгуультай холбогдуулан эрх нь хязгаарлагдсан иргэдийн сонгох эрхийг бүрэн эдлүүлэх талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төв
11:30 цагт: Гэр хорооллын хөгжлийн намаас гэр хорооллын айл өрхүүдийн эрхийг хамгаалж, худлаа амлалт өгч буй улс төрчдийн талаар мэдээлнэ.
| ӨНӨӨДӨР: "Монгол Улсад элэг, уушигны хорт хавдрын стереотактик туяа эмчилгээг нэвтрүүлэх нь" үндэсний хурал болно | ||
| Үзсэн: 715 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз






Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.