Шууд Chart

Үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй байгаа 407 өрхөд 3052 удаагийн мэдэгдэх хуудас хүргүүллээ

2024-06-21 11:57:02

Нийслэлийн хэмжээнд долоон дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй 407 айл, өрх байна.

Эдгээр айл, өрхөд нүүн шилжих мэдэгдлийг давхардсан тоогоор 3052 удаа хүргүүлж, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг тухай бүрт хүргэсэн ч 61 айл, өрх нүүн шилжсэн.

Үерийн эрсдэл өндөр Баянзүрх дүүргийн 10, 11, 23, 27, 29 дүгээр хороонд зөвшөөрөлгүй 212, Сүхбаатар дүүргийн 15, 16, 18, 20 дугаар хороонд 70, Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд 24, Налайх дүүргийн 1, 6, 8 дүгээр хороонд 68, Баянгол дүүргийн 10, 23 дугаар хороонд 3 айл өрх байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй байгаа 407 өрхөд 3052 удаагийн мэдэгдэх хуудас хүргүүллээ  
Үзсэн: 624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй