
Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтай.
Үүний 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй байдаг.
Иймд нийслэлийн хэмжээнд 3-4 хоног үргэлжлэн орж буй борооны улмаас замын зорчих хэсэгт ус ихээр тогтсон байршлуудын усыг Геодези усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас үе шаттайгаар соруулж байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрийн урд хэсэгт тогтсон усыг найман албан хаагч таван автомашин механизмтай ажиллаж 6800 тонн усыг соруулж, замын зорчих хэсгийн нөхцөлийг хэвийн болголоо.
Нарны гүүрийн урд хэсгийн замыг хэвийн болголоо | ||
Үзсэн: 2537 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.