Онцгой байдлын ерөнхий газраас "Үерийн аюулаас сэргийлэх бэлэн байдлыг хангуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үзлэг"-ийг Барилга, хот байгуулалтын Улсын албанд зохион байгууллаа.
Үзлэгээр үерийн гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдал, үерийн эрсдэлийг бууруулах чиглэлээр өгсөн албан даалгаврын биелэлт, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө, нэмэлт хүч дайчлах нөөц бололцоо, үерийн эрсдэлийн үйл ажиллагааны санхүүжилтийг шалгав.
ОБЕГ-ын Ажлын хэсгээс Барилга, хот байгуулалтын Улсын албаны бэлэн байдлыг "Хангалттай" гэж дүгнэн, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг хэрэгжүүлж, эрсдлийг бууруулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө гэж БХБЯ-наас мэдээллээ.
| Барилга, хот байгуулалтын улсын албаны бэлэн байдалд үзлэг хийлээ | ||
| Үзсэн: 377 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.