Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Хялганат-Хангал чиглэлийн 10 км хатуу хучилттай авто замыг байнгын ашиглалтад орууллаа.
Гүйцэтгэгчээр “Увт инвест” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэл ажиллаж, өдөр тутмын техник технологийн хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажиллалаа.
Тус авто замыг ашиглалтад оруулснаар бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлж, Булган аймгийн Хангал сум, Хялганат тосгоны иргэд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдлээ гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.
| Хялганат-Хангал чиглэлийн 10 км хатуу хучилттай авто замыг байнгын ашиглалтад орууллаа | ||
| Үзсэн: 749 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.