Шууд Chart

Нийслэлийн 6 дүүрэгт ариутгал халдваргүйтгэл хийж байна

2024-06-25 14:37:15

Нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна.

Нийслэлийн хэмжээнд үргэлжлэн орсон борооны дараа борооны ус ихээр тогтсон орон сууцны хороолол, гэр хороолол, хүүхдийн тоглоомын талбай, үерийн далан шуудуу, хогийн цэг, иргэд ихээр зорчдог зах худалдааны төвүүдэд үерийн дараах ариутгал халдваргүйтгэлийг хийж байна.

Ариутгал халдваргүйтгэлийг хийснээр халдварт өвчин үүсгэгч өвчнөөс урьдчилан сэргийлэх ба халдваргүйтгэл хийхээс өмнө хөрсний гадаргуугийн арчдасын дээжийг баталгаажсан лабораторид шинжлүүлж, үр дүнд хяналт тавин ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар 6 аж ахуйн нэгж 7.2 сая мкв талбайд ариутгал халдваргүйтгэлийг хийгээд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 


Нийслэлийн 6 дүүрэгт ариутгал халдваргүйтгэл хийж байна  
Үзсэн: 1210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй