ЦУОШГ-аас өнөөдөр /2024.06.27/ Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орно гэж мэдээлж байна.
Бороо орохоор иргэдийн гэр, хашаа, байшинд, орон сууцны хорооллын зоорийн давхруудад ус орсон дуудлага мэдээллүүд нэмэгддэг.
Иймд:
-Гэр хорооллын айл өрхүүд хашаа, байшин, гэртээ борооны ус орохоос сэргийлж суваг шуудуу татах
-Аж ахуй нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорийн давхарыг ус орохоос сэргийлэн шуудайтай элсээр хамгаалалт татах, усыг соруулах
-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах
-Голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
| Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад сэрэмжлүүлж байна | ||
| Үзсэн: 681 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.