Улсын бүртгэлийн байгууллагад 70071 иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэсэн байна.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд “Шилжилт хөдөлгөөний бүртгэл”-ийг хэрхэн хийх талаарх зохицуулалтыг тусгасан байдаг.
Тус хуулийн холбогдох заалтын хүрээнд Улсын бүртгэлийн байгууллага нь 2024 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд 70 071 иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг бүртгэсэн байна.
Тус бүртгэлийн тоог 2020 оны мөн үеийн хугацаатай харьцуулан үзэхэд 70 хувиар буурсан байгаа бөгөөд тус онд 229 149 иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл бүртгэгдсэн юм гэж Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ.
| Улсын бүртгэлийн байгууллагад 70071 иргэн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийлгэжээ | ||
| Үзсэн: 823 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.