Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 114 сургууль, 178 цэцэрлэгт шалгалт хийсэн нэгдсэн дүнг өнөөдөр танилцууллаа.
Улсын болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар урсгал болон үндсэн засварын ажил дууссан байна.
Багш боловсон хүчний бэлтгэл, их, дээд сургуулийн дотуур байрны асуудал цэгцэрчээ. Харин хичээлийн шинэ жилийн нээлтээ огт хийх боломжгүй хэд хэдэн сургууль, цэцэрлэг байгаа аж.
Тендер оройтож зарласан, хөрөнгө мөнгө шийдэгдээгүй долоон цэцэрлэг, 10 гаруй сургууль байгаа бол зарим анги танхимдаа хичээл хийх боломжгүй хэд хэдэн сургууль хичээлийн шинэ жилээ угтах гэж байна.
Түүнчлэн есдүгээр сарын 1-нээс “Үдийн цай“ хөтөлбөр хэрэгжих боломжгүй болсныг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга М.Баасандорж мэдээллээ.
| "Үдийн цай" хөтөлбөр хэрэгжихгүй | ||
| Үзсэн: 1877 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.