Шууд Chart

Хурдан морь унаж уралдах хүүхдийг долоодугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд бүртгэхгүй

2024-07-03 10:07:21

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худагт 2024 оны долоодугаар сарын 10-ны өдөр эхлэхтэй холбогдуулан Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, хэрэгсэлд тавих шаардлага /MNS6264:2018/ стандартыг хэрэгжүүлэн ажиллана.

Хурдан морь унаж уралдах хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт 2024 оны долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд 09:00-21:00 цагийн хооронд хийнэ. 

Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.

- Эцэг, эхийн зөвшөөрлийн хуудас (Нотариатаар баталгаажуулсан байх)

- Гэнэтийн ослын даатгалд хамрагдсан байх

- Уралдаанч хүүхдийн карт

- Уяач болон уралдаанч хүүхэд өөрийн биеэр ирж бүртгүүлэх

- Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тодорхойлолт

- Аюулгүй байдлын гэрээ ( Нотариатаар баталгаажуулсан байх)

- Бичиг баримт дутуу болон 8 нас хүрээгүй хүүхдийг бүртгэхгүй

- 2024 оны долоодугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд бүртгэл хийхгүй гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ. 


Хурдан морь унаж уралдах хүүхдийг долоодугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд бүртгэхгүй   
Үзсэн: 1225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй