Шууд Chart

Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд нийт 2390 хүн ажиллажээ

2024-07-03 11:38:45

Улсын хэмжээнд 2024 оны долоодугаар сарын 2-ны өдрийн байдлаар 11 аймгийн 35 суманд 73 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн.

Дээрх ой, хээрийн гал түймрээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1 байшин, 15 гэр, 7 хашаа, саравч, 200 толгой малыг авран хамгааллаа.

Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 798 алба хаагч, Хил хамгаалах байгууллагын 98 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 9 алба хаагч, орон нутгийн 1527 иргэнтэй хамтран нийт 2390 хүн ажилласан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд нийт 2390 хүн ажиллажээ  
Үзсэн: 639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй