Шууд Chart

2024 оны эхний хагас жил гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 12.4 хувиар өсжээ

2024-07-03 13:52:02

Прокурорын байгууллага 2024 оны эхний хагас жилд иргэн, хуулийн этгээдээс гаргасан 64.570 гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж, хуулийн дагуу шалгуулсан байна.

Гомдол, мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.4 хувиар өссөн бөгөөд 78.2 хувь нь Нийслэлд, 21.8 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Үүнээс 98.3 хувийг Цагдаа, 0.05 хувийг Тагнуулын байгууллага шалгасан бол 1.6 хувийг нь Авлигатай тэмцэх газраас шалгасан байна.


2024 оны эхний хагас жил гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл 12.4 хувиар өсжээ  
Үзсэн: 524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй