Шууд Chart

Хүмүүнлэгийн тусламж түгээх ажил үргэлжилж байна

2024-07-04 10:05:08

НҮБ-ын Хүн амын сангаас хүмүүнлэгийн тусламж шаардлагатай, онцгой байдлын үед охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, нэн хэрэгцээт хэрэгцээг хангахад тусалж, эрүүл ахуй-ариун цэврийн багцыг олгодог.

Энэ хүрээнд өвөлжилт, хаваржилтын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зудад өртсөн малчин эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх тус багцыг түгээх ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байгаа юм.

Сүхбаатар аймагт ажиллаж байгаа ажлын хэсэг тус аймгийн Баяндэлгэр, Онгон, Наран сумдын нийт 96 иргэнд хүмүүнлэгийн тусламжийг олгоод байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 


Хүмүүнлэгийн тусламж түгээх ажил үргэлжилж байна  
Үзсэн: 465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй