Зургаадугаар сарын 18-22-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн авто замд эвдрэл үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл үүссэн.
Мөн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх, наадамчин олон тав тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр 9.4 км авто замын засвар, шинэчлэлтийг 2024 оны зургаадугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлсэн юм.
Өнөөдрийн байдлаар авто худалдааны цогцолбороос баруун аймаг салдаг уулзвар хүртэлх 3 км авто замын суурь хучилтын ажлыг хийж, хөдөлгөөнийг нээгээд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


| Авто худалдааны цогцолбороос баруун аймаг салдаг уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг нээлээ | ||
| Үзсэн: 806 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.