Шууд Chart

Нийтийн тээврийн 4 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулна

2024-07-05 11:32:38

Баянгол дүүргийн 9, 10, 11, 12, 13, 14, 15, 22, 34-р хороо, Хасбаатарын авто замыг 2024 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны долоодугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаах тул тус замаар зорчдог нийтийн тээврийн дөрвөн чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулна.

Тухайн чиглэлүүд нь доорх зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.

Ч:18а “3,4-р хороолол-6-р бичил хороолол- Ард кино театр- ТЭЦ 3”

Ч:18б “3,4-р хороолол- Бичил 6-р хороолол-ТЭЦ3- Цэцэг төв”

Ч:25 “Тоосгоны үйлдвэр- Их тойруу-3,4-р хороолол”

Ч:76 “Архивын ерөнхий газар- Яармагийн гүүр- 3,4- хороолол”

Чиглэл болон үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.


Нийтийн тээврийн 4 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулна  
Үзсэн: 1158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй