Шууд Chart

Монголын баг 19 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 13 дугаар байр эзлэв

2024-07-08 09:02:16

ОХУ-ын Якутск хотод “Азийн хүүхдүүд” олон улсын спортын зуны VIII наадам зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 7-ны хооронд болов.
1996 оноос эхтэй тус наадам нь дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд манай улсын баг тамирчид тасралтгүй оролцож байна.
Энэ удаагийн наадамд 24 орны 2850 тамирчин спортын 24 төрөлд 239 багц медалийн төлөө өрсөлдсөн ба 770 шүүгч, 1900 сайн дурын ажилтан ажиллав.
Монгол улсаас самбо, кураш, бүстэй барилдаан, шатар, бүжиг, спортын гимнастик, модон барилдаан, диф чөлөөт бөх, хапсагай зэрэг есөн спортын төрлөөр 11 дасгалжуулагчийн удирдлага дор 45 тамирчин өрсөлдөхөд зургаан алт, хоёр мөнгө, 11 хүрэл медальтайгаар багийн дүнгээр 24 орноос 13 дугаар байр эзэлжээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Монголын баг 19 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 13 дугаар байр эзлэв  
Үзсэн: 1156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй