Шууд Chart

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллага, албан тушаалтанд 40 мэдэгдэл хүргүүлжээ

2024-07-08 11:38:59

Ховд аймгийн прокурорын газраас 2024 оны эхний хагас жилд байдлаар сумдын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагууд, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний байгууллагуудыг хамруулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 7 шалгалт, 2 судалгаа хийж, 40 байгууллага, албан тушаалтанд прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.

Тус аймгийн прокурорын газар, аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж дээрх шалгалт, судалгааны үр дүн, прокурорын мэдэгдлийн мөрөөр авч хэрэгжүүлсэн ажлын талаар хэлэлцэж, цаашид анхаарах асуудлаар харилцан санал солилцлоо.


Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр байгууллага, албан тушаалтанд 40 мэдэгдэл хүргүүлжээ  
Үзсэн: 397 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй