Шууд Chart

Түр хугацаанд замын хөдөлгөөнийг хязгаарлана

2024-07-09 09:06:52

Бутаны Хаант улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук, Цог Жавхлант Хатан Жэцүн Пэма Ванчук нар гэр бүлийнхээ хамт Монгол Улсад 2024 оны долоодугаар сарын 8-15-ны өдрийг дуусталх хугацаанд төрийн айлчлал хийж байна.

Айлчлалтай холбоотой зочид төлөөлөгчдийг зорчих үед замын хөдөлгөөнийг богино хугацаанд хязгаарлах зохицуулалт хийгдэж байна.

Иймд иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж, уур бухимдалгүй замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу гэж Тээврийн Цагдаагийн Албанаас мэдээллээ. 


Түр хугацаанд замын хөдөлгөөнийг хязгаарлана  
Үзсэн: 2645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй