Нийслэлийн мал эмнэлгийн газар хурдан морь, уралдааны адуунд яаралтай дуудлага, үйлчилгээ үзүүлж ажиллана.
Монгол Улсын 21 аймаг, 330 суманд Улсын баяр наадмыг ижил цаг хугацаанд тэмдэглэн зохион байгуулдаг бөгөөд хурдан морины уралдаанд хүн эмнэлэг, мал эмнэлэг үйлчилгээ үзүүлж хамтран ажилладаг.
Улсын баяр наадмын хурдан морины салбар комисст мэргэжлийн мал зүйч нар мундааны өндөрт хэмжилт хийж, адууны насыг шүдэлж тодорхойлох ажлыг мэргэшсэн мал аж ахуйн мэргэжилтэн хийж гүйцэтгэдэг гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.

| Нийслэлийн мал эмнэлгийн газар хурдан морь, уралдааны адуунд яаралтай үйлчилгээ үзүүлнэ | ||
| Үзсэн: 1073 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.