Шууд Chart

Баянзүрх дүүрэг БНСУ-ын Дун дүүрэгтэй сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ

2024-07-09 11:36:21

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарласан.
Энэ хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлж байгаа юм.
Тухайлбал, өнөөдөр БНСУ-ын Дун дүүрэгтэй сурагч солилцооны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа.
БНСУ-ын Инчон хотын Дун дүүргийн Засаг дарга Ким Чан Жинаар ахлуулсан зочид төлөөлөгчид Баянзүрх дүүрэгт албан ёсны айлчлал хийж байна.
Тэднийг өнөөдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон удирдлагын багийн хамт олон хүлээн авч цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Баянзүрх дүүрэг Инчон хотын Дун дүүрэгтэй хамтын ажиллагаагаа эхлүүлээд 11 жил болж буй бөгөөд нийгэм, эдийн засаг, соёл, боловсролын салбарт төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлсээр ирсэн гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Баянзүрх дүүрэг БНСУ-ын Дун дүүрэгтэй сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ   
Үзсэн: 1593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй